АНУ-аас гаралтай анхны ёкозүна Акэбоно 54 насандаа таалал төгссөнийг түүний ар гэрийнхэн пүрэв гарагт мэдэгдлээ. Тэр зүрхний дутагдлын улмаас Японы эмнэлэгт нас баржээ.
Хавайд төрсөн Чад Жорж Ха'ахео Роуэн Акэбоно Японы бус анхны ёкозүна юм. Тэрээр мэргэжлийн сүмогийн 64 дэх ёкозүна болж, нийтдээ 11 удаа түрүүлсэн зэрэг олон амжилтыг үзүүлсэн. Акэбоно 1993 онд ёкозүна болсныхоо дараа 1996 онд Японы иргэн болсон гэдэг. Улмаар 2003 онд Японы холимог тулааны К-1 дэвжээнд мэргэжлийн тулаанч болсон. 2001 онд сүмогоо орхисон.
Японы сүмогийн холбооноос мэдээлснээр, Акэбоно 2017 онд бэлтгэлийн үеэр бие нь муудан эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнээс хойш бие нь муудсан хэвээр байжээ. Тэрбээр эхнэр, охин, хоёр хүүгийн хамт амьдардаг байсан.
Л.Сайнаа