Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн хэсгийн барилдаанууд дуусч Монголын хоёр бөх финалдаад байсны нэг нь Т.Тулга. Тэгвэл Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга 65 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр жингийн хүчтэй өрсөлдөгч Ираны алдарт бөх, дэлхийн иж бүрэн медальт Рахман Амузидхалилитай барилдаж 2:1-ээр ялагдан Ази тивийн хошой мөнгөн медальтан боллоо.
Манай бөх хэсэгтээ Япон, БНАСУ-ын тамирчинг ялж хагас шигшээд үлдсэн. Зооны аваргын барилдаанд Энэтхэгийн Рохитыг ялж аваргын алтан медалийн төлөө шалгарсан юм. Финалд таарсан шилдгүүд өнгөрсөн Азийн наадмын аваргын төлөө таарч манай тамирчин ялж байсан удаатай.