Үндэсний шигшээ багийн тамирчид FIBA 3x3 Олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцохоор Хонконгийг зорилоo. Парис 2024 зуны олимпод эрэгтэй найм, эмэгтэй найман баг тус бүр нэг эрхийн төлөө өрсөлдөнө. Тус тэмцээн энэ сарын 12-14-ний өдрүүдэд болох юм.
Түүнчлэн 3х3 шигшээ багийн тамирчдын Засгийн газрын нөөц сангаас 500 сая төгрөгөөр шагнахаар болсон билээ.
Ташрамд, Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ онд онд 3х3 сагсан бөмбөгийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохионо. Мөн 2025 онд 3х3 сагсан бөмбөгийн Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус тус эх орондоо зохион байгуулахаар төлөвлөжээ.