Дэлхийн алдарт хөлбөмбөгчин Лионел Месси уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриалгын үйл ажиллагаа явуулдаг "Join the Planet" гэх байгууллагад нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо өргөжээ.
Тэрбээр олон хүн түүнийг үзэж, шүтэн биширдэг тул энэ нэр нөлөөгөө ашиглаж, дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд фанатуудаа нэгдэхийг уриална гэж мэдэгджээ.
Жишээлбэл, далайн эргээр хаягдсан хэдэн мянган тонн хуванцар хаягдлыг цуглуулах, цуглуулсан хуванцрыг дахин боловсруулж, хөшөө дурсгал болгох зэрэгт уриалга гаргасан байна. "Join The Planet" сангийнхан Мессигийн нөлөө хэдэн сая хүнд эерэгээр хүрнэ гэж итгэж байгаагаа илэрхийлжээ.
Л.Сайнаа