Энэ сарын 08-нд нээлтээ хийсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр болсон барилдаануудаас хамгийн сонирхолтой +100 кг байлаа.
Учир нь тус жинд Даян аварга Н.Батсуурь, ОУХМ, Улсын начин О.Цэцэнцэнгэл, -100 кг-д мандаж яваа бөх, олимпын найдвар Б.Гончигсүрэн, Улсын заан Д.Анар, начин Б.Сумъяабат, Х.Цогтгэрэл, Аймгийн арслан Э.Мөнхжаргал, М.Баяржавхлан, шилдэг Сумын заан Д.Цэрэнням нар нар багтсан байв.
Тэдгээрээс бүхий л зүйлээрээ илүү байж алтан медаль хүртсэн нь Б.Гончигсүрэн юм. Жин өгссөн тэрбээр нутаг нэгт Э.Мөнхжаргалтайгаа сүүлийн барилдааныг хийсэн. Тус жинд хүрэл медалийг ОУХМ, Улсын начин О.Цэцэнцэнгэл, Улсын заан Д.Анар нар хүртсэн.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)