Жүдо бөхийн 2024 оны УАШТ Эрдэнэт хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдрийн хамгийн өрсөлдөөнтэй жин бол +100 кг юм.
Уг жинд Даян аварга Н.Батсуурь ОУХМ, Улсын начин О.Цэцэнцэнгэл, -100 кг-д мандаж яваа бөх, олимпын найдвар Б.Гончигсүрэн, Улсын заан Д.Анар, начин Б.Сумъяабат, Х.Цогтгэрэл, Аймгийн арслан Э.Мөнхжаргал, М.Баяржавхлан, шилдэг Сумын заан Д.Цэрэнням нар нар багтжээ.
Урьдчилсан шатны барилдаанууд болж, улмаар жин өгсөж орж ирсэн ОУХМ Б.Гончигсүрэн, Аймгийн арслан Э.Мөнхжаргал нар аваргын төлөө шалгарлаа. Тэд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, жүдогийн улсын аваргууд юм. Э.Мөнхжаргал нэг түрүүлж байсан бол Б.Гончигсүрэн дөрвөн удаа аваргалж байжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)