Жүдо бөхийн 2024 оны УАШТ өчигдөр үүдээ нээсэн. Эл өдөр -48, -60, -52, -60, -66, -57 , -63, -73 кг-ын жингийн аваргууд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн хамгийн өрсөлдөөнтэй жин болох -48 кг-д ОУХМ Б.Баасанхүү илүү гэдгээ харуулж, финалд Женко клубийн бөх Ж.Анударийг ялсан. Уг жинд Спортын дунд сургуулийн Н.Ундрахбаяр, СХД-ийн “Хаан хүнс” клубын С Гүнжинлхам нар хүрэл медаль хүртсэн. Бусад жингийн аваргуудын тухай мэдээллийг та бүхэнд удахгүй хүргэнэ.
Харин энэ өдрийн хамгийн сонирхолтой өрсөлдөөн +100 кг-ын жингийнхний дунд болно. Уг жин эртнээсээ үндэсний бөхийнхний гол өрсөлдөөний талбар байсаар ирсэн. Цагаан сарын барилдааны улс, аймагт тус тус түрүүлсэн Аймгийн арслан Э.Мөнхжаргал л гэхэд уг жинд улсын аварга болж байсан түүхтэй.
Өнөө энэ жинд домогт Тедди Ринертэй нэгэн цагт энгэрийн барьц булаалдаж явсан Улсын даян аварга Н.Батсуурь бий.
Түүнчлэн ОУХМ, Улсын начин О.Цэцэнцэнгэл, -100 кг-д мандаж яваа бөх, олимпын найдвар Б.Гончигсүрэн, Улсын заан Д.Анар, начин Б.Сумъяабат, Х.Цогтгэрэл, Аймгийн арслан Э.Мөнхжаргал, шилдэг Сумын заан Д.Цэрэнням нар нар багтжээ. Бөх сонирхогчид Б.Гончигсүрэнг жин өгсөж, хэр барилдах бол гэхээс тэсэн ядан буй. Өнөөдөр харах л үлдлээ.
Л.Сайнаа