Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-16-ны өдрүүдэд Киргизстаны Бишкек хотноо эхэлнэ.
Сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 30 жинд 366 бөх өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д олон улсын хэмжээний мастер З.Занабазар, 61 кг-д Э.Энхболд, 65 кг-д гавьяат тамирчин Т.Тулга, 70 кг-д Ц.Чинзориг, 74 кг-д Б.Батбаяр, 79 кг-д Э.Бямбадорж, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Д.Батзул, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Б.Одгэрэл нар барилдана.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, залуу мастер М.Мөнхгэрэл нарын нэгийг барилдуулах тул хоёр нэр мэдүүлэгт өгчээ. 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д М.Дөлгөөн, 57 кг-д Э.Гантуяа, 59 кг-д Б.Анударь, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д Т.Энхжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг, 76 кг-д Н.Загардулам нарыг өрсөлдүүлэх юм байна.
Энэхүү тэмцээнээс гурав хоногийн дараа Бишкект олимпын эрхийн тэмцээн болох агаад насанд хүрэгчдийн улсын аваргын олимпын жингүүдэд түрүүлсэн тамирчид оролцоно.
Сэтгэгдэл (1)