АНУ-ын коллежийн сагсанбөмбөгийн NCAA лигийн "LSU Tigers" багийн од Анжел Рис өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрт нь маш олон удаагийн таагүй зүйлс тулгарсан тухай ам нээлээ.
Өнгөрсөн мягмар гарагт Рис багийнхаа хамтаар Айовагийн эсрэг 94-87-оор хожигдсон нь өнгөрсөн улирлын аварга шалгаруулах тэмцээний түүхийг давтлаа.
Коллежийн карьерын сүүлчийн тоглолтынхоо дараа тэрбээр нулимс цийлэгнүүлсэн 2023 оны NCAA-ын аварга болсноосоо хойш юу туулсан тухайгаа “Би маш их зүйлийг туулсан, харсан. Би маш олон удаа халдлагад өртсөн. Тэд намайг дээрлхдэг байсан. Үхлийн аюул заналхийлэлтэй нүүр тулж, бэлгийн харилцаанд орсон. Намайг заналхийлдэг байсан. Би маш олон зүйл туулж, тэр болгондоо хүчтэй зогсож чадсан. Би зүгээр л багийнхныхаа төлөө бат зогсохыг хичээдэг, учир нь би тэднийг намайг дорд үзээсэй гэж хүсэхгүй байна. Би хүн хэвээрээ л байна" гэжээ.
Өнгөрсөн жил "LSU Tigers" анх удаа NCAA эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс хойш багийн од Рис таагүй зүйстэй нүүр тулах болсон гэнэ. Энэ бүхний хамгийн эл буруутан нь өнгөрсөн шөнийн өрсөлдөг Айова багийн од Кэтлин Кларк байж болзошгүй.
Учир нь өнгөрсөн улирлын аваргын тоглолтын үеэр тэр Рис рүү ойртож, WWE-ийн од Жон Сенагийн алдаршуулсан "чи намайг харж чадахгүй" гэсэн дохио зангаа хийжээ. Энэ бол түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй эмэгтэй коллежийн сагсан бөмбөгийн тоглолтын хамгийн их яригдаж байсан мөчүүдийн нэг байсан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)