Ражон Рондо 2008 оны НБА-гийн финалд Бостон Селтикс Лейкерсийг ялахад хамгийн чухал үүрэгтэн байв. Тэр 2010 оны НБА-гийн финалд Селтиксийн хамт Лэйкерст хожигдсон. Тэрбээр мөн 2020 онд Лэйкерсийн багийн бүрэлдэхүүнд дахин аваргалсан юм.
Тэр NBA-д 16 улирлын турш есөн өөр багт 1000 шахам тоглолтод оролцсон. Түүний сүүлийн тоглолт хоёр жилийн өмнө байв.
Харин одоо тэр албан ёсоор зодог тайлж байна. Даваа гарагт нийтлэгдсэн "All the Smoke" подкаст нэвтрүүлэгт оролцох үеэрээ 38 настай холбогчоос NBA түүний сүүлчийн тоглолтыг харсан эсэхийг асуухад Рондо шуудхан хариулав.
Тэр хөтлөгч Мэтт Барнс , Стивен Жексон нарт "Мэдээж. Тийм ээ, би энэ хүрээд дууслаа. Би хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхийг илүүд үзэж байна" гэж хэлэв.
Рондо өнгөрсөн нэгдүгээр сард Индиана мужид галт зэвсэг, хар тамхи хадгалсан хэргээр баривчлагджээ. Индиана мужийн цагдаагийн газрын мэдээлснээр, Рондо жолоодож явсан хар өнгийн 2022 маркийн Тесла машиныг саатуулсан. Учир нь нэгэн иргэн Бартоломью мужийн урд зүгт I-65 замд сэжигтэй жолоодлого хийсэн гэх мэдээлэл өгчээ.
Рондог 2006 оны драфтын 21 дүгээр сонголтоор Финикс Санс багт сонгогдсон ч тэр өдөртөө Бостон руу солигдож, карьерынхаа эхний 8 улирлыг өнгөрүүлсэн. Энэ хугацаанд Рондо нэг тоглолтод хоёр удаа оновчтой дамжуулалт өгч, нэг удаа бөмбөг тасалсан амжилтыг үзүүлж байв. Түүний багтаа 990 бөмбөг таслалт, 4474 оновчтой дамжуулалт өгсөн нь Селтиксийн бүх цаг үеийн гурав, дөрөвдүгээрт бичигдэх амжилт юм.
Л.Сайнаа