Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох -48кг. Энэ жинд манай улсын нэрийг тахлаж буй хоёр жүдоч бүсгүй байдгийн нэг нь ОУХМ Г.Наранцэцэг юм.
Өчигдөр Турк улсын Анаталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын наадмын эрхийн оноо олгох их дуулга тэмцээн эхэлсэн. Уг тэмцээнээс тэрбээр хүрэл медаль хүртсэн нь түүний Их дуулгаас хүртсэн долоо дахь медаль болж байна.
Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг 29 настай.
Түүний үзүүлсэн томоохон амжилтууд:
- 2022 оны ААШТ-ий хүрэл медаль
- 2019 оны “World Masters” мөнгөн медаль
- 2022 оны “Анталия” гранд сламын алтан медаль
- 2022 оны “Улаанбаатар” гранд сламын мөнгөн медаль
- 2018 оны “Екатеринбург” гранд сламын хүрэл медаль
- 2020 оны “Будапет” гранд сламын хүрэл медаль
- 2023 оны Душанбегийн гранд сламын хүрэл медаль
- 2024 оны Португалы Гран Пригийн хүрэл медаль
- 2024 оны Анталиягийн Их дуулгын хүрэл медаль
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)