Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээн Анталиягийн цувралаар үргэлжилж, өнөөдөр нээлтээ хийж байна. Парисын олимпын эрхийн оноо олгох уг тэмцээнд 94 орны 661 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ.
Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй 11 жүдоч зодоглох юм.
Тэмцээний эхний өдрийн нэгдүгээр тойргийн барилдаанууд эхэлжээ. Энэ өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд МУГТ Э.Ариунболд, ОУХМ Б.Цогт-Очир, -66 кг-ын жинд эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг, Б. Баасанхүү нар хүч үзнэ.
Тэгвэл Э.Ариунболд, Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар эхний тойрогтоо гоц мөргөсөн бол ОУХМ Б.Цогт-Очир Тажикстаны бөх Гулав Хакдотыг ялж, хоёрдугаар тойрогт түүний учраа бөх Казахстаны бөх СЕРИКБАЕВ НУРКАНАТ барилдах боломжгүй болсноор гуравдугаар тойрогт барилдах эрхээ авлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)