Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээн Анталиягийн цувралаар үргэлжилж, өнөөдөр нээлтээ хийж байна. Парисын олимпын эрхийн оноо олгох уг тэмцээнд 94 орны 661 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ.
Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй 11 жүдоч зодоглох юм.
Тэмцээний эхний өдрийн нэгдүгээр тойргийн барилдаанууд эхэлжээ. Энэ өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд МУГТ Э.Ариунболд, ОУХМ Б.Цогт-Очир, -66 кг-ын жинд эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг, Б. Баасанхүү нар хүч үзнэ.
Тэгвэл Э.Ариунболд, Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар эхний тойрогтоо гоц мөргөлөө. Э.Ариунболд хоёрдугаар тойрогт Мекмикийн бөх Хуарез Араттай барилдана.
Харин Г.Наранцэцэг Францын алдарт бөх Клемент, Гуамын залуу бөх Солис Жакуален нарын аль ялсантай нь хоёрдугаар тойрогт барилдах бол Б.Баасанхүү Туркийн Азал Мерве, Бразилын Аманда Лима нарын ялсантай тулна.
Л.Сайнаа