Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээн Анталиягийн цувралаар үргэлжилж, өнөөдөр нээлтээ хийж байна. Парисын олимпын эрхийн оноо олгох уг тэмцээнд 94 орны 661 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ.
Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй 11 жүдоч зодоглохоор Анталияд газардав. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, олон улсын хэмжээний мастер Б.Цогт-Очир, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Г.Болор-Очир, Э.Буянцагаан, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдана. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д М.Ичинхорлоо, О.Оюунчимэг, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул зодоглох юм.
Тэмцээний эхний өдрийн -48, -52, -60, -66кг-ийн жинд барилдах Монгол улсын баг тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд МУГТ Э.Ариунболд, ОУХМ Б.Цогт-Очир, -66 кг-ын жинд эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг, Б. Баасанхүү нар хүч үзнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)