Японы мэргэжлийн сүмогийн үнэмлэхүй амжилтын эзэн Их аварга Хакүхо М.Даваажаргалын хариуцдаг Мияагино дэвжээний монгол сүмоч Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээний бөхчүүдээ зүй бусаар хүчирхийлсэн хэрэг ил болсон нь өнгөрсөн нь хоёрдугаар сар. Тэр цаг үеэс дэвжээг хаах тухай асуудал олны ярих сэдэв байв.
Тэгвэл Японы сүмогийн холбоо өнгөрөгч пүрэв гаргийн орой тус дэвжээг тодорхойгүй хугацаагаар хааж, сүмочид болон багш нарыг Исэгахама дэвжээ рүү шилжүүлэхээр боллоо.
Энэ сарын башё эхэлснээс хойш уг асуудал холбооны гишүүдийн хувьд толгойн өвчин байв. Анхандаа тэд сүмочдыг өөр өөр дэвжээнд тараан хуваарилах тухай хэлэлцэж байсан ч нэг дэвжээнд байлгасан нь зүйтэй гэх шийдвэрийг гаргажээ. Хакүхо бөхчүүдийнхээ хамтаар Исэгахама дэвжээнд очиж, дэвжээний багш байх талаар дахин сургалтад хамрагдах ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)