Анталяагийн Их дуулга тэмцээн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Туркийн Анталяа хотод зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд таван тивийн 93 орны 640 жүдоч хүч үзнэ.
Тэмцээнд манай улсаас 9 эрэгтэй, 10 эмэгтэй жүдоч барилдана.
Тэдний дунд Улсын Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлээжамц багтжээ. Тэрбээр +100 кг-ын жинд хүч үзнэ. Түүний хувьд хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сард болсон Хонгконгийн Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртээд буй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)