Сагсанбөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн ирэх сарын 3-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Аваргуудын лигийн эхний шатанд өрсөлдөх багуудаас “А” хэсэгт "Монголын Бишрэлт Металл" Индонезийн “Правира Харум”, Малайзын “Матрикс Дийрс”, Хонконгийн “Хонконг Ийстерн” багтжээ. Харин Б хэсэгт: "Монголын Хасын Хүлэгүүд", "Тайландын Хай-Тек", "Сингапурын Адройт" "Индонезийн Пелита Жаяа" баг байна. Тэгвэл сагсанбөмбөгийн тоглогч Т.Санчир "Хасын Хүлэгүүд" багт дахин нэгдлээ.