БНХАУ-д авлига авсан хэргээр саатуулагдаад байсан Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн од Сон Жун Хо саяхан эх орондоо ирсэн тухай тус улсын Гадаад хэргийн яам Даваа гарагт мэдэгдлээ. Тус яам Хятадын эрх баригчидтай холбогдож, тамирчныг эрүүгийн хэргээс чөлөөлөх бүхий л аргыг ашигласан байна.
Сонг өнгөрсөн тавдугаар сард Хятадын зүүн хойд Ляонин мужийн олон нийтийн аюулгүй байдлын албаныхан авлига авсан хэрэгт сэжиглэн баривчилсан юм.
Сон нь 2021 оны лигийн аварга, 2022 оны Хятадын Хөлбөмбөгийн Холбооны цомын тэмцээнд түрүүлсэн Хятадын Супер Лигийн (CSL) хөл бөмбөгийн Шаньдун Тайшан клубын хагас хамгаалагч юм.
Тэрбээр мөн Өмнөд Солонгосын эрэгтэй шигшээ багийг төлөөлөн 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд шалгарсан.
Хятадын төрийн мэдлийн "Global Times" сонинд мэдээлснээр, Сон 2004 онд CSL эхэлснээс хойш мөрдөн байцаалтад орж, баривчлагдсан анхны гадаадын хөлбөмбөгчин болжээ. Түүнчлэн уг хэрэгтэй холбогдуулан Хятадын хөлбөмбөгийн холбооны нэлээдгүй албан тушаалтнуудыг шалгаж байгаа сурагтай.
Л.Сайнаа