Олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц дэлхийн дээд ангиллын тэмцээний нэг Испанийн 103 жилийн түүхтэй “Вольта Каталунья” долоон өдрийн уралдаанд оролцсон анхны монгол дугуйчин боллоо.
С.Жамбалжамц нийт 1173.4 км замыг 30:18:53 цагт замаа дуусгаснаар 132 дугаар жагсав. Тэрбээр уулын замд сайн уралдаж 26 дугаарт жагссанаар багтаа зургаан оноо авч ирэв. Нийт 25 баг оролцсон тус уралдаанд “Бурхос Би Эйч” баг нь 19 дүгээр байр эзэлжээ.