Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өнөөдөр /2024.04.29/ 10.00 цагт товлогдсон юм.
Өнөө жилийн Улсын баяр наадамд түрүүлсэн М.Бадарчаас допинг илэрсэн нь бүх цаг үед хориотой эмийн бодис байлаа. Наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн хоёр дахь үзэгдлийн эзэн тэр болов.
Мөн түүнд допинг гэгч зүйл нэг удаа тус, нэг удаа ус болсон юм. Тухайлбал, 2020 оны Улсын баяр наадмын наймын даваанд даян аварга Н.Батсууриас допинг илэрсэн тул дараа нь гарди цолыг нөхөж авсан. Тэр жилийн наадамд допинг хэрэглэсэн бөхөд унасан учраас гарди цолоо нөхөж авсан юм.
Харин энэ жилийн наадамд допинг хэрэглэсэн ганц бөх нь М.Бадарч болж таарсан. Гэвч тэр допинг хэрэглэсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Тэрбээр төрийн тэргүүний зарлигийг хоёронтоо хүртэх бөх мөн эсэхийг шүүх хурал шийднэ. Үүнээс шалтгаалан Ерөнхийлөгчийн зарлигаар гарди цолоо нөхөн авсан, Ерөнхийлөгчийн зарлигаар арслан цолоо буцаан өгсөн бөх болох нь.
Ер, допинг хэрэглэсэн 40 гаруй бөхөөс хэн нь уучлалт гуйж, хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн билээ. Даян аварга Н.Батсуурь л санаанд бууж байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (8)