Шинэ оны өмнө Улсын Драмын Эрдмийн Театрын(УДЭТ) бүтцэд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, тус театрын Уран бүтээлийн хэлтсийн даргаар Б.Хишигзаяаг, найруулагчаар М.Батболдыг томилсон байна.
М.Батболд “Фауст”, “Гэм зэм” жүжгийг найруулан үзэгчдэд хүргэсэн. Түүнчлэн АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр “Орфей” театрын тайзнаа амилуулсан юм.
Түүнтэй хамт туслах найруулагчаар С.Ариунжаргал, Б.Сандуйжав нар ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл (2)