Технологийн ертөнцийн хамгийн томд тооцогдох “CES-2023” үзэсгэлэн АНУ-ын Лас-Вегас хотноо өнөөдөр нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 08-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлох уг үзэсгэлэнд 173 орны 3200 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулж буйгаар онцлог аж. Энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн хамгийн том 500 компаниас 323 нь оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр 200 гаруй бага хурал, дугуй ширээний уулзалт ярилцлага зохион байгуулагдаж, 750 орчим илтгэгч оролцох бөгөөд 100 мянга гаруй хүн үзэн сонирхохоор ирнэ гэсэн тооцоог гаргажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)