Марвелын цувралд "Hawkeye" буюу "Харцагын нүд" нэрээрээ алдаршсан жүжигчин Жереми Реннерийн АНУ-ын Невада муж дахь гэрийнхээ ойролцоо цас цэвэрлэж байгаад бэртэл авсныхаа дараа олон удаагийн мэс ажилбарт орсон ч биеийн байдал нь хүнд байгаа тухай BBC агентлаг мэдээлэв.
Өдгөө 51 настай түүнийг гэмтэл авсан даруй мэдэж, эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргэсэн байна. Өнгөрсөн сарын сүүлээр Канад, АНУ-ын нутгийг хамарсан ихээхэн цас орж, цасан шуурга шуурсан нь түүнийг цас цэвэрлэхэд хүргэсэн байна.
Болсон явдлын талаар "TMZ" сайтад дэлгэрэнгүй нийтэлжээ. Тодруулбал, тэрбээр цасан шуурганы дараа гэрийнхээ ойролцоох замыг уулын цанын зам бэлтгэх зориулалттай трактороор цэвэрлэж байхдаа уг тээврийн хэрэгсэлд санамсаргүйгээр хөлөө дайруулжээ. Улмаар их хэмжээний цус алдсан байна. Азаар хөршүүдийн нэг нь эмч байсан бөгөөд Реннерт анхны тусламж үзүүлж, түргэний эмч нарыг ирэхээс өмнө хөлөнд нь боолт хийсэн гэжээ.
Л.Сайнаа