АНУ-ын Үндэсний сагсанбөмбөгийн лиг, NBA-ийн "Голден Стэйт Вариорс", "Атланта Хавкс" багуудын тоглолтын өмнө Монголын 13 хүний бүрэлдэхүүнтэй уран нугараачид үндэсний өв соёлоо сурталчилж, "Голден Стэйт Вариорс" багийн талбайд үзүүлбэр үзүүлсэн бахархам явдал боллоо.
Тодруулбал, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар, Бэй Аэриагийн Монголчуудын холбоо, Монгол Уран нугаралтын төв хамтран сагсанбөмбөгөөр дамжуулан соёл урлагаа сурталчлах зорилгоор Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга багийн ээлжит тоглолтын салхийг хагалан, монгол уран нугаралтын гайхамшгийг дэлхийн сая сая хүмүүст үзүүлсэн нь энэ юм.
Дашрамд, 2018 онд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам 12 дугаар сарын 13-нд Вашингтон хотноо Вашингтон Визардс-Бостон Селтикс багуудын тоглолтын өмнө “Монголын өвийн үдэш” тоглолтыг NBA цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан удаатай. Арга хэмжээний үеэр монгол хүүхдүүд ардын бүжиг, морин хуур, цам шашны бүжиг үзүүлсэн юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)