АНУ-ын Виржиниа мужийн шүүх "Aquaman" киноны гол дүрийн жүжүгчин Амбер Хердийг экс нөхөр жүжигчин Жонни Деппийг гүтгэсэн хэмээн үзсэнээс хойш жил орчмын хугацаа өнгөрлөө. Уг шийдвэрийн дараагаар Херд шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн нь олны анхаарлыг татаад байв.
Тэгвэл жүжигчин бүсгүй энэ тухай бодлоо орхисон бөгөөд энэ нь буулт хийсэн гэсэн үг биш гэдгийг өөрийн инстаграм хуудсаараа мэдэгдсэн тухай эх сурвалжууд мэдээллээ. Мөн тэрбээр АНУ-ын шүүхийн тогтолцоог шүүмжилсэн байна.
Л.Сайнаа