Монгол болон Өвөрмонголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Хархүү” уран сайхны кино олон улсын кино наадамд шалгарчээ. Тодруулбал, 2023 оны хоёрдугаар сарын 1-11-ний хооронд Ираны Тегеран хотноо зохион байгуулах 41 дэх удаагийн "Фажр" олон улсын кино наадмын "Зүүн Виста" уралдааны хэсэгт "Хархүү" кино албан ёсоор шалгарсан байна.
Хятадын “Шанхай” кино компанийн бүтээл “Хархүү” монгол морины тухай уран сайхны кинонд Монголын жүжигчин Д.Ганцэцэг тоглосон.
Киноны найруулагчаар залуу найруулагч Э.Буянхишиг гэх монгол уран бүтээлч ажилласан. Энэ кино нь Азийн олон улсын “First” кино наадмын хоёр номинациар "Гран при" шагнал хүртсэн бөгөөд бас хамгийн нэр хүндтэй “Алтан тахиа” кино наадамд нэр дэвшиж байсан удаатай.