Ирэх 2023 оны бэлгэдэл нь Туулай. Тиймээс зөөлөн, эерэг он болно гэж зурхайчид өгүүлжээ. Энэ он амьдралын бүхий л талбар дахь зөрчилдөөнийг зөөлрүүлж, эерэг өөрчлөлт авчирна гэж РИА Новости агентлагийн нийтлэсэн зурхайд өгүүлсэн байна.
Хонины орд (гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 20)
Хонины орднынхны хувьд 2023 он чухал үе болно. Амьдралын бүхий л талбартай холбоотой өөрийн байр суурь болон үзэл баримтлалаа нэг мөр тодорхойлох хэрэгтэй. Туулай жил хонины ордныхонд олон найз, бодол санаа нэгтнүүдтэй учруулах бөгөөд та бүхнийг нийтлэг ашиг сонирхол холбоно.
Урьдын айдас, хязгаарлалтыг толгойноосоо авч хаяна. Хонины ордныхон өөртөө тавьсан хязгаарлалтуудыг даван туулж, хувь хүний хувьд өсөн дэвжихийг зорино. Өөртөө итгэснээр санхүүгийн боломжуудыг бий болгох бөгөөд нэгэнт санхүүгийн боломжтой болсон үедээ мөнгө хуримтлуулахыг хичээгээрэй. Хэт хөөрсөн, бухимдсан үедээ болчимгүй алхам хийхээс болгоомжил.
Санхүүгийн тал дээр таны өөртөө итгэх итгэлийн ачаар сайхан боломжууд гарч ирэх бөгөөд үүнийг ашиглах хэрэгтэй.
Хайр дурлалын тал дээр 2023 он онцгой хүсэл тэмүүллээр дүүрэн байна. Зарим нь толгой эргэм дурлалтай учирна, гэхдээ биеэ барих хэрэгтэй. Харин хайртай хүнээ олсон хүмүүс шийдэмгий алхам хийж, харилцаагаа дараагийн шатанд гаргах нь цаг нь иржээ.
Үхрийн орд ( дөрөвдүгээр сарын 21-тавдугаар сарын 21)
Үхрийн ордныхны өмнө нь эхлүүлсэн өөрчлөлт энэ онд үр шимээ өгнө. Энэ ордныхон шинэ нөхцөл байдалд дасан зохицож, ажилдаа ихээхэн амжилт гаргаж чадна.
Ахуйн нөхцөл байдал бухимдуулж болзошгүй, тиймээс аахар шаахар зүйлд бухимдах хэрэггүй. Хүмүүстэй харилцахдаа сэтгэл хөдлөлөө хяна. Ирэх онд өөрийгөө сонсож, дотоод хүчээ хуримтлуул.
Санхүүгийн талбарт мөнгө олох шинэ аргуудыг хайхыг зурхайчид зөвлөжээ. Хобби, уран бүтээлээ мөнгө болгож эсвэл бизнесийн эргэлтээ нэмэгдүүл. 2023 он шинэ ажил эхлэхэд таатай байна. Амьдрал танд боломж өгнө, гэхдээ та ажиллах, өөрчлөгдөх, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд хариуцлагатай байхад бэлэн байх ёстой.
Хайр дурлалын тал дээр хэт их ажил, үүрэг хариуцлагын улмаас хайр дурлалын талаар бодох хүсэл төрөхгүй. Гэхдээ ирэх онд Үхрийн ордныхон жинхэнэ романтик харилцаатай учирна. Тиймээс өөртөө чөлөө өгч, хайр дурлалд зав гаргахыг зөвлөж байна.
Ихрийн орд ( тавдугаар сарын 22 - зургадугаар сарын 21)
2023 онд танд бүх зүйл амар хялбар болно. Амьдралын бүхий л талбарт тогтвортой, ойлгомжтой байдал ноёлно.
Илүү эрч хүчтэй ажиллах, хүрээлэн буй хүмүүстээ хяналт тавих зэрэг зорилтууд гарч ирж магадгүй. Зайлшгүй шаардлагын улмаас орчинтойгоо харилцах тал дээр ихээхэн өөрчлөлт гарна. Ертөнц болон түүний үнэт зүйлийг өөрөөр харж эхэлнэ.
Хайр дурлалын тал дээр ганц бие Ихрийн ордныхон хайр сэтгэлээ хуваалцах хүнтэй учирж магадгүй. Түүнд хайр энхрийллээ өгөхийн зэрэгцээ хариуцлагатай зангаа нуух хэрэггүй.
Ажлын тал дээр илүүц хариуцлага үүрч болзошгүй. Та их өгөөмөр хүн, гэхдээ бусдын үүрэг хариуцлагыг өөр дээрээ авах хэрэггүй, энэ нь танд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Мэлхий (зургадугаар сарын 22 - долдугаар сарын 22)
Мэлхийн ордныхонд баяр хүргэе! 2022 онд та хувийн харилцааны тал дээр өөрчлөлтийн их замыг туулсан. Хэрэггүй хүмүүсээс салж, сайн нөхөдтэй болсон. 2023 онд та өөрийгөө эрх чөлөөтэйгээр мэдэрч, шинэ зүйл эхлэх хүсэлтэй болно.
Оны туршид аюулгүй байдлын дүрмийг сайтар сахих хэрэгтэй. Аялах, ажлаар хол газар явахдаа анхаарал, сэрэмжтэй байгаарай.
Мэлхийн ордныхны хувьд амьдралынхаа зорилтыг олох нь нэн чухал. Нийгмийн статусаа нэмэгдүүлэх боломжуудыг алдалгүй ашиглахыг од эрхэс зөвлөжээ. Тэр дундаа санхүүгийн тал дээр онцгой анхаарал хандуулж, мөнгөө зөв зүйтэй зарцуулах тал дээр сайтар бодох хэрэгтэй.
Хайр дурлалын тал дээр хайртай хүнтэйгээ үүссэн маргаан бүрийг тэр дор нь ярилцаж, асуудлыг хуримтлуулалгүй тухай бүрт нь шийдэхийг зөвөлж байна. Ганц бие Мэлхийн ордныхон хөнгөн зугаанд цаг, хүчээ зарах хэрэггүй, урам хугарч, гонсойж үлдэх магадлал өндөр байна. Цаашид гүнзгий харилцаатай болж мэдэх, танд таарах хүнтэй 2023 оны хоёрдугаар хагаст учирж магадгүй.
Арслан (долдугаар сарын 23 - наймдугаар сарын 23)
Арслангийн ордныхон ихээхэн өөрчлөлттэй оныг туулна. Энэ ордныхон бусдад өөрийгөө таниулж, харуулах боломж олж авах бөгөөд гэхдээ сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй.
Олон нийтийн үйл ажиллагаа хийхээр зэхэж буй хүмүүст олны анхаарлыг өөртөө татах боломж гарна. Гэхдээ үүнийг туулах зам тийм ч амаргүй.
Ганц бие Арслангийн ордныхон толгой эргэм дурлалтай учирж мэднэ. Гэхдээ харилцаагаа гүнзгийрүүлэх тал дээр яаравчлан шийд гаргах хэрэггүй. Харин гэрлэсэн хүмүүс өөрийн болон хань ижлийнхээ ашиг сонирхлыг тэнцүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай болно.
Ажил мэргэжлийн талбар дээр ухаантай алхам хийж чадсанаар шинэ боломжууд гарч ирнэ. Хэрхэн хөдлөх, хэрхэн мэдлэгээ сайжруулах тал дээр сайтар бод. Ингэснээр энэ нь ажил дээр зохих үр шимээ өгнө.
Охины орд (наймдугаар сарын 24 - есдүгээр сарын 22)
2023 он Охины ордныхонд олон чухал үйл явдлыг авчирна. Та гэнэт л ёс суртахууны хэмжүүр, оюун санааны чиглүүлэгч болж мэдэх юм. Хүрээлж буй хүмүүс таныг түшиг тулгуур, манлайлагч гэж хүлээж авна.
Нойр, хоолны дэглэмээ тохируулж, амьдралын хэв маягтаа анхаар. Амьдралын хэв маягаа өөрчилж, эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг зөвлөж байна.
Сурагч, оюутнуудын хувьд энэ жил мөрөөдсөн их дээд сургуульдаа элсэн ороход хялбар байх бөгөөд шалгалтуудаа сайн давна. Энэ ордныхны санхүүгийн тал дээр сэрэмжтэй байж, зээл авахгүй байхыг зөвлөж байна.
Хайр дурлалын харилцаа сорилттой тулгарна. Хоёр хүний харилцаа гэдэг зөвхөн романтик биш харилцан туслалцаа, дэмжлэгийг илтгэдэг. Анхаарал дутсаны улмаас сөргөлдөөн үүсэж болзошгүй. Харилцаагаа бэхжүүлэхийн тулд одооноос л олон зүйл дээр анхаар.
Жинлүүрийн орд (есдүгээр сарын 23 - 10 дугаар сарын 23)
Жинлүүрийн ордныхонд орчин тойрны бүх зүйлс уйтгартай санагдаж болзошгүй, тиймээс үүнтэй тэмцэж, орчноо өнгөлөг болго. Хэн нэгэн танаас илүү азтай байгаа гэж бодно. Өөрийнхөө хариуцлагатай чанар, эмх журам дээр анхаарал хандуулж ажилла.
Эрүүл мэнддээ анхаарал хандуулж, өвчин туссан бол хүндрэхээс нь өмнө сайтар эмчлүүл. Эцэг эхийн үүрэг хариуцлагаа эргэн харах, хүүхдэдээ анхаарлаа хандуулахад чухал жил болно.
Ажлын тал дээр ажилтай холбоотой бүхнээ цэгцлэх цаг ирнэ. Таныг хянаж, ачааллыг тань нэмэгдүүлж болзошгүй. Та өөртөө хэт их ажил, хариуцлага үүрч байгаагаа мэдрнэ. Бухимдах хэрэггүй, та ямар нэг зүйлсээс татгалзаж, цагаа хуваарилах шаардлагатай болно.
Ганц бие Жинлүүрийн ордныхон 2023 оны хоёрдугаар хагаст хайр дурлалтай учирна. Энэ дурлал танд тааламжтай дурсамжуудыг үлдээнэ. Хувийн харилцааны тал дээр бүх зүйлийг хэт ноцтойгоор хүлээж авах хэрэггүй, өөртөө болон хайртай хүндээ багахан "хөнгөн сэтгэх" боломжийг өг.
Хилэнцийн орд (10 дугаар сарын 24-11 дүгээр сарын 22 )
Хилэнцийн ордныхны хувьд аз жаргалтай, эрч хүчээр дүүрэн жил болно. Эцэг эх, оршин байгаа газар болон дотоодын сэтгэлийн хүчтэй холбоотой асуудлууд дээр гүн гүнзгий өөрчлөлтүүд гарна. Та энэ онд өөрийгөө ухамсарлаж, өөртөө өөрчлөлт хийнэ.
Хувийн амьдралаа эмхлэхэд туулай жил ихээхэн тааламжтай. Ганц бие Хилэнцийн ордныхон амьдралаа холбох хүнтэйгээ учирж болзошгүй. Гэрлэсэн хүмүүс хань ижлээсээ дэмжлэг авна.
Ажлын талбар дээр хамт олон болон санхүүтэй холбоотой таагүй нөхцөл үүсэж болзошгүй. Энэ үед биеэ барьж, хэт яарсан дүгнэлт хийх хэрэггүй.
Нумын орд (11 дүгээр сарын - 12 дугаар сарын 21 )
Нумын ордныхон зугаацаж цэнгэх хүслээр дүүрэн байна. Уран бүтээлч эрч хүчээр дүүрэн ажиллах цаг ирэх бөгөөд хэн нэгэнд захирагдахгүй эрх чөлөөтэй ажиллахыг хүснэ.
Ажил, хобби цаг хугацаа, хүч чадлыг барах ч үүний оронд баяр баяслын эрч хүчийг танд өгнө. Та ахуйн асуудалд онцгой анхаарал хэрэгтэй болно. Санамсаргүй танил, ажлын хамт олон, замын хань цаашдын гүнзгий харилцааны эхлэл болж магадгүй бөгөөд тэд таныг өөрчилнө.
Машин жолоодохдоо болгоомжтой байж, хөршүүдтэйгээ эв түнжинтэй байгаарай. Ажил дээр та нэр хүндтэй, орлуулашгүй, хүндтэй, хэрэгцээтэй хүн байна. Ирэх онд таны орлого таныг баярлуулна.
Хувийн харилцааны тал дээр хүнд шийдвэр гаргаснаар амьдралын зарчим дээрээ хичнээн их алдаж байсныг ухаарах боломж өгнө. Ойр тойрныхондоо сэтгэгдлээ хэлж байхыг зөвлөж байна.
Матар (12 дугаар сарын 22 – нэгдүгээр сарын 19)
Хариуцлага, хэт их дарамтаас чөлөөлөгдсөн мэдрэмж төрнө. Та бүхэн баяр баясгалан, таашаал олж авах газраа олно. Ирэх онд найз нөхдийн харилцаа бэхжинэ.
Онол биш бодит дадал туршлагад суралц, энэ нь таныг албан тушаал өсөхөд хэрэг болж магадгүй.
Хувийн статусаа өөрчлөх боломж гарна. Харилцаагаа гүнзгийрүүлэх эсэхээ шийдэхэд тааламжтай цаг ирнэ.
Хумх (нэгдүгээр сарын 20-хоёрдугаар сарын 18)
Хумхын ордныхны хувьд чухал он жил болно. 2023 онд ирээдүйн өөрчлөлтийн суурийг тавина.
Та ямар нэг боломж хүлээж байсан бол чухамхүү энэ онд тэр боломж тохионо. Өөрийн ажил хэргийг эхлэх, бусдад нөлөөлөх боломж, хүч гарч ирнэ. Шинэ санаа, сонирхолдоо өөрийгөө зориул.
Хэмнэлт хийж, мөнгө хуримтлуулж, санхүүгээ зөв зүйтэй зарцуулахыг зөвлөж байна. Орон сууцаа сайжруулах боломж гарна. Ажлын тал дээр удирдлагын зүгээс таныг анхааралтай ажиглана.
Хайр дурлалын тал дээр өөрийгөө хуурахгүй, айдас, төөрөгдлөө гээхийг зөвлөж байна. 2023 онд ганц бие хүмүүс өөрийг нь ойлгож, эрх чөлөөт хувь хүнийг нь байгаагаар нь хүлээж авах хүнээ олно.
Загасны орд (хоёрдугаар сарын 19 – гуравдугаар 20)
Загасны ордныхныг ер бусын жил хүлээж байна. Харилцааны хүрээллээ сонгоход анхааралтай хандах хэрэгтэй.
Загасны ордныхон эргэн тойрноосоо сайн сайхныг олж харж сурна. Өөртөө цаг гаргаж, сайтар амарч, унтаж, хүрээлэн буй ертөнцтэй эвлэр. Таны цорын ганц найдаж болох хүн бол та өөрөө. Ирэх онд эрүүл мэнддээ анхаарч, цаг тухайд нь тусламж ав.
Тэвчээртэй, зүтгэлтэй зан чанар тань мэргэжлийн талбарт амжилт гаргахад тусална. Таны ирээдүйн төлөвлөгөө ойлгомжтой, бодит болно.
Хайр дурлалын тал дээр ганц бие хүмүүс өөрт нь тохирсон мэт санагдах хүнтэй зууралдахгүй байхыг зөвлөж байна. Ойр тойронд тань байгаа хүмүүст анхаарал хандуул. Нэгэнт дууссан харилцааг эргэн сэргээх гэж зүтгээд хэрэггүй, эргэн тойрноо хар, таны хувь тавилан хажууханд тань байна.