Холливулын алдарт жүжигчин, "Aguaman" киноны гол дүр Жейсон Момоа өөрийн инстаграмм хуудсаараа дамжуулан үсээ хусаж буй бичлэгээ цацсан нь үнэнч шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалаад байна. Тэгвэл түүний үсээ хуссан шалтгаан нь байгаль орчны төлөө тэр дундаа далайн хог хаягдлын эсрэг олны анхаарлыг хандуулах гэсэн оролдлого байжээ.
Тэрбээр тайлбартаа ""Газар, далайгаа хамгаалахын төлөө илүү сайн хүн байгаарай та бүхэн. Бид нэг удаагийн хэрэглээний хуванцрыг амьдралаас болон далай тэнгисээс авч хаях хэрэгтэй. Хуванцар сав, гялгар уут, сав баглаа боодол, сав суулга бүгдийг нь бид хэрэглээнээс хасаж байж байгаль дэлхий маань бүтэн үдэх учиртай" гэжээ.
Тэрбээр толгойнхоо хоёр хажуугийн үсийг хүсэж, шивээс хийлгэсэн байна.
Л.Сайнаа