Шинэ жилийн баярыг тохиолдуулан аймаг, хот бүр төв талбайдаа шинэ жилийн уур амьсгал оруулж, гацуур мод засаж, өвлийн өвгөн, цаа буга, цасан хүн зэргээр чимэглэдэг уламжлалтай.
Тэгвэл энэ жил Ховд аймгийн төвд зассан гацуур, өвлийн өвгөн олны шүүмжлэлд өртөөд буй. Учир нь тэдний бүтээсэн өвлийн өвгөн хоёр хөлгүй бөгөөд хөлийнх нь оронд мод эсхүл труба төмөр нь үл мэдэгдэх нарийн, шулуун зүйл хийжээ. Олон нийт тус өвгөнийг "тахир дутуу" хэмээн шоолж, зарим нь "Ховд аймгийн өвлийн өвгөн нийт төсөв 5.4 сая төгрөгөөр бүтсэн гэв үү. Ядаж гутал ч болтугай өмсгөж болохгүй байсан юм байх даа" гэцгээх болов.
Мөн түүний дэргэд ойролцоогоор гурван метр орчим өндөртэй гацуур байрлуулж, ёроол хэсгээс нь мөсний хэлтэрхийнүүдээр цомойлон тогтоожээ. Орой хэсгээс нь доош, хоёр тийш уяа маягийн зүйлийг газарт буулгаж, өнгийн шаарнуудаар чимсэн харагдана. Түүнчлэн энд олон янзын саа, чарга, туулайн чихмэл, тойрсон хэд хэдэн жижиг гацуурууд бий. Гэвч нэг л өнгө төрх муутай харагдсан учир олон нийт ийн шүүмжилсэн хэрэг.
Өнгөрсөн жил тус аймгийн гацуур мод Эрдэнэт хотынхтой харьцуулагдаж, мөн л олны шүүмжлэлд өртсөн удаатай.
Ж.Сайханаа
Сэтгэгдэл (1)