Netflix-ийн шинэхэн цуврал болох “The Glory” кинонд Song Hye Kyo, Lee Doo Hyun, Park Sung Hoon, Lim Jiyeon зэрэг жүжигчид гол дүр бүтээжээ. Киноны зохиолчоор алдарт Kim Eun Sook ажилласан бол хэвлэлийн хурлын үеэрх Song Hye Kyo-ийн төрх цахим сүлжээнд шуугиан тариад буй. Тэрбээр өдгөө 41 настай ч яг л 20 настан шиг залуу байна хэмээн олон нийт магтсан байна. “The Glory” кино энэ оны 12 дугаар сарын 30-нд "Netflix"-ээр гарч эхэлнэ.
Киноны үйл явдал: Сургуульд байхдаа дээрэлхүүлж сэтгэл санааны хувьд асар их гэмтэл авсан охины тухай өгүүлнэ. Тэрээр өөрийг нь дээрэлхдэг байсан хүүхдүүдээс өшөө авахын тулд нарийн төлөвлөгөө боловсруулдаг. Зохиолчоор өмнө нь “Descendants of the sun”, “Guardin” зэрэг киног бичиж байсан Kim Eun Sook ажиллажээ.
Л.Сайнаа