Дэлхийн тэргүүн баячуудын нэг, тэрбумтан Билл Гейтсийн “Microsoft” компани “Netflix” компанийг худалдан авч магадгүй байгаа ажээ. Наймааны нийт үнийн дүн 190 тэрбум ам доллар буюу 645 их наядтай дүйцэх хэмжээний мөнгө бөгөөд “Netflix”-ийн одоогийн зах зээлийн үнэлгээг 13 нугалсан дүн юм.
Хэрвээ наймааны цонх нээгдвэл 2023 оны эхээр албан ёсны мэдэглээ хийх ажээ. Улмаар “Microsoft”-ынхон “Netflix”-ийн бүтээлүүдийг өөрсдийн бүтээгдэхүүнээр дэмждэг болгож өөрчлөх гэнэ.
Компаниуд хоорондоо хэлэлцээр хийж эхэлсэн, “Microsoft”-ын ерөнхийлөгч Брэд Смит “Netflix”-ийн Захирлуудын зөвлөлд орж магадгүй байгаа аж.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)