Энэтхэгийн өмнөд хэсгийн Керела мужид оршин суух Сачин, Атира нар ням гарагт хуримлах үеэрээ Францын шигшээ багийн тоглогч Мбаппе, Аргентины шигшээ багийн тоглогч Месси нарын өмсгөлийг хурмынхаа өмсгөл болгон сонгожээ. Учир нь тус өдөр ДАШТ-ий шигшээ тоглолттой давхацсан байна.
Тэд хурмынхаа бэлтгэл ажил, санхүү зэрэг ихэнх зүйл дээр санал нэгдэж байсан ч финалд аль багийг дэмжих эсэхдээ сонирхол зөрөлдөж, нэгэндээ буулт хийхийг хүсээгүй учир ингэж хувцасласан гэжээ.
Сүйт залуу Сачин нь Аргентины од Лионель Мессигийн үнэнч шүтэн бишрэгч бол сүйт бүсгүй Атира Францын хөлбөмбөгийн багийг чин сэтгэлээсээ дэмждэг гэнэ. Мөн тэд хурмынхаа үйл ажиллагааг шуурхай хийгээд хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтыг үзсэн ажээ.
Л.Сайнаа