Зөөлөн төрх, ухаалаг байдлаараа 1970-80 оны залуусын хүндлэлийг хүлээж, сэтгэлийг булаасан "The Specials" хамтлагийн гоцлол дуучин Терри Холл 63 насандаа хорвоог орхижээ. Тэдний "Ghost Town", "Gangsters and Too Much Too Young" зэрэг тухайн үедээ шуугиан тарьж байсан уран бүтээлүүдийг нэрлэж болно. Халл өвчинтэйгээ удаан тэмцэж чадалгүйгээр насан эцэслэжээ.
Тэрбээр "The Specials" хамтлагаа орхиж, 1981 оноос Невилл Стейпл, Линвал Голдинг нарын хамт "Fun Boy Three" хамтлагийг байгуулсан юм.
Халл Их Британийн Ковентри хотод 1959 оны гуравдугаар сарын 19-нд мэндэлсэн. Түүнийг 13 настай байхад нэгэн багш хулгайлж, Францад аваачин дөрвөн өдрийн турш бэлгийн хүчирхийлэл үзүүлж, улмаар зам дагуу орхисон гэдэг.
Л.Сайнаа