БНХАУ-ын залуус сошиал орчинд "Zui Yo" буюу "сохор үнсэлт" гэх трендийг дэлгэрүүлж, үүнийг хэрхэн турших талаарх зөвлөгөө мэдээллээр давлагаалаад байна. Тэд огт танихгүй нэгэнтэй онлайнаар нэрээ нууцлан танилцаж, болзоо товлон үнсэлцдэг аж. Улмаар тэд үнсэлтийн дараа бие биедээ татагдвал болзоогоо үргэлжлүүлэх дүрэмтэй гэнэ.
Энэхүү тренд нь Хятадад болж буй ковидын тархалтын үед буруу зүйл хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж буй тухай эх сурвалжийн мэдээлэлд дурджээ. Гэвч дээрх залуусын зарим нь уг трендэд тааламжтай байгаа бөгөөд "Танихгүй хүнтэй үнсэлцэх нь таалагдаж байгаа. Бид заавал үерхэх албагүй. Хэрвээ нэг нэгэндээ таалагдаад цааш болзоод явбал тэр л биз. Таалагдахгүй бол дахиж уулзахгүй байхад л болно" гэцгээх болжээ.
Харин тус улсын эмч нарын зөвлөж буйгаар "Цар тахал дамжих эрсдэлээс гадна олон тооны нян, бактери амны хөндий, шүлсээр дамжиж байдаг. Тийм учраас залуус хамтрагчтайгаа үзлэг, шинжилгээнд орох зайлшгүй шаардлагатай" гэжээ.
Л.Сайнаа