Анх 2019 онд "Give Me Justice" уран бүтээлээрээ нийгэмд цочироо өгсөн реппер Pacrap өнгөрсөн онд "Give Me Justice 2" дуугаараа дахин нийгэмд буй буруу зүйлсийг шүүмжлээд амжсан. Түүний хувьд "Oldschool" урсгалаар уран бүтээлээ туурвидаг билээ.
Тэгвэл залуу реппер одоогоос ес хоногийн шинэхэн уран бүтээл болох "Манан" дуундаа дахин үгээ дайлаа. Энэхүү уран бүтээл нь нийгэмд шуугиан тарьж, иргэдийн дургүйцэл, тэмцлийн шалтгаан болоод буй нүүрсний хулгайн асуудалтай холбоотой юм. Мөн тэрбээр таван сарын өмнө "Бууж өг" дуундаа, шүүмжлэлээ хэлсэн билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)