Бид та бүхэнд "Катар 2022" ДАШТ-ий аваргын төлөө үлдээд буй Аргентин, Франц улсуудын газар зүйн байршил, хүн ам, түүх соёлын талаар танилцуулж байна.
Аргентин улс
Бүгд Найрамдах Аргентин улс нь Өмнөд Америкийн өмнөд хэсэгт орших, хорин гурван муж болон нэг автономи хотоос бүрдэх холбооны улс юм. Газар нутгаараа Өмнөд Америкт Бразилын дараа хоёрт, дэлхийд наймд жагсдаг ажээ. Баруун талаараа Андын нуруу, зүүн ба өмнөд талаараа өмнөд Атлантын далайгаар хүрээлэгддэг. Хойд талаараа Парагвай, Боливи, зүүн хойд талаараа Бразил, Уругвай, өмнөд ба баруун талаараа Чили улсуудтай хиллэнэ. Аргентин нь Британийн удирдлага доор байдаг Фолклендийн арлууд, Өмнөд Жоржиа, Өмнөд Сендвичийн арлуудыг өөрийн нутаг хэмээдэг. Мөн Аргентины Антарктид хэмээх Антарктидийн 969,464 км² газрыг эзэмшдэг хэдий ч маргаантай гэгддэг аж.
Аргентин улс нь Латин Америкийн орнууд дотроо Хүний Хөгжлийн Индекст нэгд, худалдан авах чадвараар тооцсон нэг хүнд оногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгээр хоёрт орно. Нийт ҮНБ нь дэлхийд 23-т жагсдаг нь дэлхийн хөгжиж буй орнуудын жагсаалтад багтаажээ. Тус улсын албан ёсны хэл нь Испани. Ойролцоогоор 46 сая гаруй хүн амтай, үүний 85 хувь нь европ гаралтай, 15 хувь нь Индиан буюу Америк тивийн уугуул оршин суугчдаас гаралтай аж. Европ гаралтай Аргентин хүний эзлэх хувь 89.7-97 хувь гэгддэг ч зарим бичиг баримтад зөрүүтэй байдаг байна. Тэдний дунд Итила, Исдани гаралтай хүмүүс их боловч хүн амын талаас илүүд нь Индиан цус давамгайлдаг байна.
Аргентин нь олон улс, ард түмний уламжлалыг өөртөө шингээсэн бөгөөд энэ нь Аргентинчуудын соёл, амьдрал, зан заншилд тод шингэсэн байдаг. Өөрөөр хэлбэл цагаачдын өлгий нутаг юм.
Франц улс
Бүгд Найрамдах Франц улс нь Баруун Европт орших тив дамнасан, ардчилсан, нэгдмэл төрийн байгууламжтай улс юм. Европ дахь үндсэн газар нутгаас гадна далайн чанадад газар нутагтай. Францын үндсэн орон өмнө зүгийн Газар дундын тэнгисээс, умард зүгт Ла-Маншийн хоолой, Умард тэнгис, дорно зүгийн Райн мөрнөөс өрнө зүгийн Атлантын далай хүрнэ. Францчууд эх орноо геометрийн "6 өнцөгт" дүрстэй ижил байдгаас шалтгаалан "L’Hexagone" хэмээн нэрийднэ. Франц нь хагас ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь нэгдмэл. Нийслэл нь хайр дурлалын хот гэгддэг Парис билээ.
Эх газрын Франц нь Бельги, Люксембург, Герман, Швейцар, Итали, Монако, Андорра, Испани улсуудтай хиллэдэг. Мөн Францын газар нутаг болох Францын Гвиана нь Бразил, Суринам улсуудтай, Сен-Мартен нь Нидерландын Антилын арлуудтай тус тус хил залгана. Ла-Маншийн хоолойгоор мөн Их Британитай хил залгадаг.
Францад хуучин чулуун зэвсгийн үед хамаарах хадны сүг зураг их байдаг. Алдарт Ласко агуйн сүг зураг гэхэд л 19600 жилийн тэртээ зурагджээ. Мөсөн галавын төгсгөлд (МЭӨ 10000) дулаарч, МЭӨ 7000 оны үеээс шинэ чулуун зэвсгийн үед дэвшиж, газар тариалан үүссэн. МЭӨ 3000 оноос алт, зэс, хүрэл төмрийн эринд дэвшжээ. Энэ үеийг төлөөлсөн Карнакийн чулуу гэх газар тэнд байдаг ажээ.
Хүн амын тоо 68 саяд хүрч, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 42-т жагсдаг бөгөөд албан ёсны хэл нь Франц юм. Кельт, ром, герман угсааны овог аймгаас эрт дээр бүрэлдсэн франц үндэстэн бол Франц улсын үндсэн хүн ам. Колонит орны онцлогоор Франц хүн амын их нүүдэл шилжилтэд өртсөн. Цагаачид Франц руу ирж, францчуудаас Америк тив гэх мэт орноо суусан нь тоймгүй болсон тул 1872 оноос эхлэн хүн ардын яс үндсийг бүртгэхээ байжээ. 2004 оны судалгаанд Франц орныхны 85 хувь нь цагаан арьстан, 10 хувь нь Умард Африкийн цагаач, 3.5 хувь нь хар арьстан, 1.5 хувь нь Азийн цагаачид байна гэжээ. Онцловол XIX зуунаас Итали, мөн эргэн тойрны Испани, Португал, Грек, Польш, Туркээс олон мянгааар шилжин ирж байв. 1950-иад оноос хойш магреб (Алжир, Марокко, Тунисаас) хүмүүс ирж Франц соёлтон болжээ.
Л.Сайнаа