ОХУ-ын Анапа хотноо 2022 оны есдүгээр сарын 23-30-ны өдрүүдэд болсон "Kinoshock" олон улсын кино наадмаас Ж.Жамъянсүрэнгийн найруулан, үзэгчдийн хүртээл болгосон “Хөхөө” монголын уран сайхны кино дөрвөн төрөлд шагнал хүртжээ.
Тодруулбал, Шилдэг эрэгтэй дүр төрөлд МУГЖ Ц.Цэрэнболд, Шилдэг эмэгтэй дүр төрөлд МУГЖ Т.Борхүү, Шилдэг найруулагч төрөлд найруулагч Ж.Жамъянсүрэн, Уран сайхны шилдэг киноны "Golden Vine" цомыг тус тус хүртсэн байна. Ингэснээр тус кино наадмын түүхэнд гадаад кино дөрвөн голлох номинацид тэргүүлсэн анхны тохиолдол болжээ.
Тус киноны уран бүтээлчид шагналаа энэ оны арванхоёрдугаар сарын 11-нд гардан авсан юм.
Л.Сайнаа