К-поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг, дэлхийн алдарт BTS хамтлагийн ахмад гишүүн болох Жин цэргийн албанд мордсон нь хамтлагаасаа анхны тохиолдол боллоо.
Өдгөө 30 настай тэрбээр өнөөдөр /2022.12.13/ цэрэгт явахаасаа өмнө үсээ хусуулсан зургаа сошиалд нийтэлжээ. Тэрбээр "Миний бодож байснаас ч хөөрхөн харагдаж байна" хэмээн хошигносон байна. Өмнөд Солонгос улс дайсагнагч хөрш Хойд Солонгостой техникийн хувьд дайтаж байгаа тул хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд нь армид алба хаах ёстой байдаг.
Жин Хойд Солонгосын хилийн ойролцоох сургуулилтад таван долоо хоног сургагдаж, үүний дараа тэрбээр фронтын ангид томилогдоно. Энэ мэдээ түүний олон сая шүтэн бишрэгчдийн хувьд гунигт мэдээ болоод байна. Жингийн элссэн Еончон сургуулилтад элсэгчид 30 хүнтэй өрөөнд шалан дээр дэвсгэр дэвсэж унтдаг. Тэд дайны үеийн нөхцөл байдлыг даван туулахын тулд зэвсэгтэй харьцаж, сумаар хэрхэн галлахыг заалгах аж.
Л.Сайнаа
Эх сурвалж:BBC