Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал, тэмцэл ес дэх өдрөө үргэлжилж буй. Тэдний зарим нь суулт зарлан, төв талбайд хонож байгаа бөгөөд иргэд тэдэнд дулаан хувцас, халуун хоол, уух юм хүргэж ирсээр байна.
Тэгвэл НЗДТГ-аас өчигдөр орой төв талбайд том оврын гурван автобус байрлуулж, суулт зарласан иргэдийг дулаацах боломжоор хангажээ. Мөн талбайн урд талын бие засах газрыг ажиллуулж эхэлсэн байна. Харин гэр барих зөвшөөрөл болон жагсагчдын түр штабыг байрлуулах газраар хангах асуудлыг өнөөдөр шийдэхээ мэдэгдсэн байна.
Л.Сайнаа