ДБЭТ-т энэ сарын 10-11-ний өдөр тоглогдох “П.И.Чайковский Шелкунчик” балетын тоглолт Сүхбаатарын талбай дээрх үүссэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал, цуглаантай холбогдуулан цуцлагджээ. Улмаар тоглолт долоо хоногоор хойшилж, дараагийн амралтын өдрүүдэд тоглогдохоор болжээ. Дашрамд, худалдан авсан тасалбар дээрх суудлын байршил өөрчлөгдөхгүй юм байна.
Жагсаалаас болж мөн нэг тоглолт хойшлогдсон удаатай. Тодруулан хэлэх юм бол, Монгол улсын Филармонид болох байсан А.Ханболдын тоглолт хойшлогдож, 16-ны өдөр болохоор тов гараад буй. А.Ханболд нь зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын хүү юм.
Л.Сайнаа