БНСУ ирэх оноос нас тоолдог системчлэлээ өөрчлөн олон улсын стандартад нийцүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байгаа ажээ. Тус улс нь "Солонгос нас" гэх бусад улсаас ялгаатай системээр иргэдийнхээ насыг хэмждэг бөгөөд олон улсын стандартад нийцүүлснээр Өмнөд Солонгосын 52 сая иргэн даруй хоёр насаар залуужих юм.
Тус улсад хүүхэд төрсөн даруйдаа нэг настай болж, төрсөн өдрөөрөө хоёр нас хүрч, шинэ он гарахад буюу нэгдүгээр сарын 01-нд дахин нэг нас нэмдэг гэнэ. Харин олон улсын стандартад шилжсэнээр төрөхөд нэмсэн болон шинэ онд нэмсэн насыг хасан одоогийн иргэд хоёр насаар залуужихаар болсон байна.
Энэхүү шийдвэр нь судалгаанд үндсэлэж байгаа бөгөөд санал асуулгад оролцсон 10 хүн тутмын долоо нь дэмжсэн байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)