Алдарт "Титаник" киноны "My Heart Will Go On" дуугаар нь сайн мэдэх Селин Дион инстаграмын олон сая дагагчиддаа хандан, булчингийн сулрал, саажилт гэх оновштой эдгэрэшгүй өвчин туссанаа зарлажээ. Үүнээс үүдэн тэрбээр аялан тоглолтоо цуцлаад байна.
Уг өвчний шинж тэмдэг түүнд 2012 онд Хойд Америкын нутгаар хийсэн аялан тоглолтынх нь үеэр илэрсэн байна.
Дион "Би эрүүл энэ асуудалтай удаан хугацааны турш тэмцэж байгаа. Эдгээр сорилтуудыг даван туулж, өнгөрүүлсэн бүхнийхээ талаар ярих нь надад үнэхээр хэцүү байдаг. Энэ өвчин саяд нэг удаа тохиолддог ховор эмгэг" хэмээн ярьжээ. Мөн энэ өвчнөөс болж тэр цаашид дуулж чадахгүй болж байгаа ажээ. Тэрбээр өдгөө 54 настай бөгөөд Канад улсад өссөн.
Л.Сайнаа