1. JENNIE: BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie энэ жил хамгийн их үзэн ядагджээ. Учир нь BTS-ийн гишүүн V-тэй үерхдэг гэх цуурхалтай нь холбоотой. Jennie-ийн private инстаграм хаяг болон гар утасных нь icloud-ыг хакердаж хувийн зургуудаас нь ил болгосон. Тэдгээр зургууд нь V-тэй тун дотно байдлаар авахуулсан зургууд байв. Зарим хүмүүс эвлүүлэг гэж үзэж байгаа бол зарим нь үнэн гэцгээж байгаа юм.
2. YUNA: ITZY хамтлагийн хамгийн залуу гишүүн Yuna энэ жил олон шалтгаанаар үзэн ядагджээ. Нэгдүгээрт түүнийг өгзгөө том харагдуулахын тулд өгзөг өргөгч зүүж байна гэж хүмүүс шүүмжилсэн. Хоёрдугаарт “Pick Me girl” буюу үргэлж бусдын анхааралд байхыг хүсэгч зан авир гаргаж байна гэцгээсэн юм.
3. GISELLE: AESPA хамтлагийн гишүүн Giselle тайзан дээр маш хэнэггүй байж олон алдаа гаргаж байна гэж шүүмжлүүлсэн. Тэрээр бүжгийн хөдөлгөөнөө бүрэн хийхгүй, бусад гишүүдээсээ зөрж, алдаа гаргасан гэв. Мөн Giselle-г айдол байхад зохимжгүй хүн гэж олон нийт үзсэн юм.
4. GARAM: LE SSERAFIM хамтлагийн хуучин гишүүн Garam бусдыг буруу хандсан хэргээс болж үзэн ядагджээ. Түүнийг дунд, ахлах сургуульд байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхдэг байсан гэх цуурхал гарсан. Хожим уг цуурхал худал гэдэг нь батлагдсан ч одоог хүртэл Garam-ыг үзэн ядагч хүмүүс байсаар.
5. WONYOUNG: IVE хамтлагийн гишүүн Wonyoung мөн л хэд хэдэн шалтгааны улмаас үзэн ядагдсан. Хамгийн их шүүмжлүүлсэн зүйл нь нэвтрүүлгийн үеэр гүзээлзгэнэ идэж буй бичлэгнээс нь үүдэлтэй. Тэрээр гүзээлзгэнийг хоёр гараараа барьж идсэн нь олны дургүйг хүргэх шалтгаан болов.