Монголын "Гэрлэх ёслол"ын ордонд өнөөдөр залуу хойч үедээ үлгэр дууриалал болсон азай буурлууд 61 жил ханилан амьдарсны эцэст "Очир-Эрдэнэ"-ийн ёслолоо хийжээ.
Гэрлэх ёслолын ордныхон тэдэнд
"Төр улсдаа үнэлэгдсэн
Түмэн олондоо хүндлэгдсэн
Ахан дүүстэй ачлалтай,
Ач гуч, үр хүүхэддээ өмөг түшиг болсон
Очир-Эрдэнэ - ний хуримын эзэд та хоёртоо дээдийн дээд урт наслахын дэлгэр ерөөлийг дэвшүүлье" хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Л.Сайнаа