Солонгосын алдарт жүжигчин Хэүн Бин “Harbin” хэмээх шинэ киноны зураг авалтаар манай улсад ирсэн гэх мэдээлэл цацагдаад удаагүй байгаа билээ. Түүнчлэн тус киноны зураг авалт Солонгос, Монгол, Латви зэрэг улсад хийгдэж байгаа аж. Тэгвэл Өмнөговь аймагт зураг авалтаа хийсэн кино багийнхан Даланзадгад хотын нэгэн ресторанаар үйлчлүүлжээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Samgyeopsal&Beer House” гэх ресторанаар үйлчлүүлээд гарахдаа тэрбээр гарын үсгээ үлдээсэн гэнэ. Түүнээс гадна жүжигчин Ли Дон Вүк, Пак Жон Мин, Жон Юү Бин зэрэг жүжигчид “Harbin” кинонд тоглож байгаа бөгөөд тус кино нь 1900-аад оны үйл явдлыг харуулах, түүхэн драма төрлөөр бүтээгдэж буй аж.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)