Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ НИЙГМИЙН НӨЛӨӨЛӨЛ” сэдэвт хэлэлцүүлгийг ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, “Соёл урлаг хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” НҮТББ-тай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр зар сурталчилгаа нийгэмд хэрхэн нөлөөлдөг талаар ОУ-ын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил зэрэг салбар салбарын төлөөлөл зочин илтгэгчээр оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлэгт маркетингийн салбарт ажиллаж буй менежерүүд, удирдлагууд мөн ААНБ-ын удирдлагууд, хувь хүн зэрэг 50 гаруй хүн хамрагдаж нийгэмд зар сурталчилгаа хэрхэн нөлөөлдөг талаар нэгдсэн нэг ойлголттой болж чөлөөтэй хэлэлцлээ.
Соёлын яам