Алдарт хосууд, шар мэдээны дуулиант эзэд болох Ким Кардашиан, Канье Уэст нар гэрлэлтээ цуцлуулах тохиролцоонд хүрсэн гэж CNN агентлагаас мэдээллээ.
2014 Италид тансаг хурим хийж, гэр бүл болсноо зарлаад байсан тэд 2021 оноос маргаантай байсаар энэ оны гуравдугаар сард ганц бие статустай болсноо олон нийтэд дуулгасан билээ. Тэгвэл Ким Уэстээс хүүхдийн тэтгэлэгт сар бүр 200 мянган ам доллар авч, дөрвөн хүүхдийнхээ асрамжийг хамтран эзэмшихээ мэдэгдсэн байна.
Л.Сайнаа