Хөлбөмбөгийн ДАШТ эдгээр өдрүүдэд болж байна. Энэ үеэр баг насны хүүхэдтэй аавуудын хувьд ДАШТ-ий тоглолтуудыг үзнэ гэдэг хүнд сорил мэт санагддаг байх. Хэдийгээр техник технологи хөгжиж, интернэттэй үед хаанаас ч үзээд байх боломжтой ч өргөн дэлгэцээр үзэхийг хүсэх үед "Dreambox" зэрэг хүүхэлдэйн киноны сувгууд ихэд дургүйцлийг нь хүргэдэг гэнэ шүү. Учир нь хөлбөмбөг үзэх гэхээр хүүхдүүд нь хүүхэлдэйн киноны суваг үзэх гэж удирдлага булаацалдаад үзүүлдэггүй аж.
Тодруулбал, "Аавуудын групп" гэх фейсбүүк групп пээр "Энэ Пороро үхээсэй. Хөл бөмбөг үзмээр байх юм" гэсэн хөгжилтэй нийтлэл оржээ. Тус нийтлэлийг нэгэн иргэн "Хөлбөмбөгийн хорхойтнууд" групп руу хуваалцсан байна. Нийтлэлийн дор нэгэн хүн "Dreambox" сөнөөсэй хэмээжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)