Холливудын алдарт найруулагч Жэймс Камероны 2009 онд найруулж үзэгчдийн хүртээл болгосон Аватар кино дэлхийн хамгийн өндөр ашиг, орлоготой кино болоод байгаа билээ. Тэгвэл тус киноны хоёрдугаар анги болох "Avatar: The Way of Water" кино ирэх 12 дугаар сарын 16-нд дэлхийн нээлтээ хийх гэж байна.
Камероны төлөвлөгөөний дагуу дараагийн ангиуд нь 2028 оны 12 дугаар сар хүртэл тус кино таван анги үргэлжилнэ. Харин одоо нээлтээ хийж буй хоёрдугаар анги нь ашиг орлого муу байвал тэрбээр гуравдугаар ангийг хийхгүйгээр болих тухайгаа мэдэгджээ. Гол жүжигчдийн бүрэлдэхүүнд Сэм Уортингтон , Зое Салданья , Стивен Ланг нар багтжээ. Мөн Жоел Давед Мүүр , Живони Рибиси Дилип Роа, Матт Жералд, Сигурни Уивер нар дүрээ дахин бүтээх бол шинэ жүжигчдийн бүрэлдэхүүнд Кейт Уинслет , Клифф Кертис , Эди Фалко , Жемайн Клемент , Брендан Коуэлл нар багтжээ.
Тус киноны өмнөх ангид гол дүрийн баатар болох Жейк Сулли Навигийн омгийн бүсгүйд дурласнаар хүний биеэ орхин үүрд Навигийн омгийн гишүүн болж үлддэг. Тэгвэл шинэ ангид тэд бүл нэмсэн байх бөгөөд Аватар хөтөлбөрийн өөр нэгэн гишүүнтэй танилцаж, түүнтэй цуг дахин омгоо хамгаалах ширүүн тулааныг хийх ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)