Солонгосын алдарт дуучин Ли Син Ги дуучны карьерынхаа турш 18 жилд 137 дуу, 27 цомог гаргасан бөгөөд цомгийн борлуулалтаасаа 20 тэрбумын вонын ашиг олсон ч агентлаг нь түүнд ямар ч цалин өгөөгүй хэмээн мэдэгдсэн. Саяхан тэрбээр өөрийн харьяалагддаг агентлаг болох "Hook" энтертайнментад хүсэлт гаргаж энэ талаар хариу өгөхийг шаардсан байна боловч хариу өгөлгүй удаад байв.
Харин эдгээр мэдээллүүдийн дараахан Hook Entertainment-ийн гүйцэтгэх захирал Квон Жин Янг дараах мэдэгдлийг хуваалцжээ.
Мэдэгдэлд "Сүүлийн үед миний болон манай агентлагийн тухай таагүй мэдээллүүд явж байгаа нь үнэн, худлын аль нь ч бай би маш их ичиж байна. Бүх зүйл миний хайхрамжгүй, ухамсаргүй байдлаас болж байгаа болохоор би ичиж, уучлалт гуйж байна. Эдгээр тоо баримтуудыг бид нэг бүрчлэн шалгах ажлыг өрнүүлж байгаа гэдгийг нэн тэргүүнд ойлгоорой. Үүнийг хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой тул бид өөрсдийн байр сууриа яаравчлан илэрхийлэх нь буруу гэж үзэж байгаа. Хэрвээ хуулийн байгууллага биднийг буруутай гэж үзвэл бид хариуцлагаас мултарч чадахгүй. Манай агентлагт хамааралтай өөр олон уран бүтээлчдэд хүндрэл учруулахгүйн тулд бид чадах бүхнээ хийх болно" хэмээжээ.
Л.Сайнаа